Үйлчилгээний журам
1. Энэхүү үйлчилгээний журам нь A4-shop-н веб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
2. Энэхүү журам нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжинэ.
1. A4-shop нь үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийн нууцыг чандлан хамгаална.
2. Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийн нууцад үйлчлүүлэгчийн овог нэр, утасны дугаар, гэрийн болон E-mail хаяг, нууц үг зэрэг шууд болон шууд бус замаар үйлчлүүлэгчийн хувийн нууцад (эрүүл мэндийн, эд хөрөнгийн, гэр бүлийн г.м) нэвтэрч болох мэдээлэл хамаарна.
Төлбөрийг доорхи 3 аргаар төлөх боломжтой.
1. Бэлнээр
2. Банкны шилжүүлгээр
3. Олон улсын эрхтэй төлбөрийн карт болон PayPal account-аар
1. Доорхи хаягийн дагуу очиж бараагаа хүлээн авах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй хаягийг и-мэйл болон утсаар мэдэгдэнэ.
-Баруун 4-н зам, 4-р хороолол
2. Бараа хүлээн авахдаа бараа хүлээн авагч нь иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.
1. Худалдан авагч барааг захиалсны дараа тодорхой хугацааны дотор барааны төлбөрийг заасан дансанд шилжүүлэхгүй бол уг захиалгыг цуцалж болно.
2. Төлбөр төлөгдсөнөөр захиалга баталгаажих бөгөөд барааг Монгол руу илгээхийн өмнө үйлчлүүлэгч рүү E-mail илгээнэ. E-mail илгээснээс хойш захиалга буцаах хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
1. Үйлчлүүлэгч барааг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор барааг буцааж болно.
2. Захиалсан бараанаас өөр бараа байх, (өнгө, загвар, хэмжээ өөр байх) тээвэрлэлтийн улмаас эвдэрч гэмтсэн бол бараа буцаах хүсэлтийг хүлээн авна.
3. Дээрхи нөхцөлөөс бусад тохиолдолд барааг буцаахтай холбоотой тээврийн зардал болон банкны үйлчилгээний шимтгэлийг үйлчлүүлэгч төлнө.
4. Буцаахыг хүссэн бараа нь эвдрэл гэмтэлгүй, хайрцаг баглаа боодол, шошго наалт нь бүрэн бүтэн байна.
5. Хэрэв солиулахыг хүссэн бараа нь эвдэрч гэмтсэн, бохирдсон, хайрцаг баглаа боодол, шошго наалтны бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд барааг буцаах боломжгүйг анхаарна уу.
Үйлчлүүлэгч хэзээ ч гишүүнчлэлээс татгалзаж, гишүүнчлэлийн бүртгэлээс гарах эрхтэй. Гишүүнчлэлээс татгалзсан тохиолдолд гишүүнээр элсэхэд бүртгүүлсэн үйлчлүүлэгчийн ID (E-mail хаяг), нууц үг, урамшууллын оноо зэрэг нь хүчингүй болно.